Хьюстон Рокетс баг 15 дахь ялалтаа байгууллаа

2018/12/18
Энэ улиралд тун тааруу тоглолтыг үзүүлж байгаа Хьюстон Рокетс баг энэ өдөр улирлын 15 дахь ялалтаа байгууллаа. Гэхдээ тэд 14 өрсөлдөгчдөө дийлдсэн байгаа юм. Өнөөдөр тэд Юта Жазз багийг 102-97 харьцаагаар хожсноор сүүлийн 4 тулаандаа дараалан хожил авсан байна. Өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Жеймс Харден энэ өдөр 47 оноог авч, багаа тэргүүлжээ. Харден өмнөх тоглолтонд 50 оноотой Трипл дабл хийж, түүхэн амжилтыг эзэн болсон юм. Түүний хувьд 50 оноотой трипл даблыг 4 удаа карьертаа хийгээд байна. Хэдийгээр тэд 15 ялалтыг байгуулсан ч, одоогоор плей-оффын бүсэд бичигдэж чадахгүй байгаа юм. Тэд одоогоор бүсийнхээ 10-р байрт бичигдэж байна. Өрнөд бүсийг Денвер Наггентс баг 20 хожилтой тэргүүлж байгаа бол бүсийн сүүлийн байрт Финикс Санс баг 7 ялалт, 24 хожигдол гэсэн тааруу үзүүлэлтээр удаалж байгаа билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна