Шинэ оноос эхлэн Google, Facebook, Amazon, Apple компаниуд татвар төлнө

2018/12/18
Европын Холбооны орнууд томоохон технологийн компаниуд болон олон нийтийн цахим сүлжээнүүдийн орлогоос гурван хувийн татвар авахаар болсон. Орлогын албан татварын хууль хэрэгжих болоогүй ч Франц улс хуулийг хэрэгжүүлэх холбооны анхны улс болохоор шийджээ.
 
Шинэ он гарангуут буюу 2019 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс Apple, Google Facebook, Amazon зэрэг технологийн манлайлагч компаниуд Франц улсын Засгийн газарт орлогын албан татварыг хамгийн бага хэмжээгээр төлж эхлэх юм байна.
 
Франц улсын Сангийн сайд Бруно Лэ Майрын мэдэгдсэнээр ирэх онд эдгээр компаниудаас 500 сая евро буюу 570 сая ам.долларын татвар хураана гэж тооцжээ. Герман, Франц улсууд Европын Холбооны гишүүн 28 оронд анхлан технологийн компаниуд, цахим сүлжээнээс татвар авах санал гаргасан юм.
 
Ирланд болон Европт байдаг Google, Apple компаниудын удирдах газрууд шийдвэрийг эсргүүцсэн. АНУ-д ч мөн технологийн татвар хураах талаар санал дэвшүүлээд байгаа юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна