ОУВС ойрын өдрүүдэд Украинд 1,4 тэрбум ам.долларын хэмжээтэй эхний зээлийг шилжүүлнэ.
Украины Сангийн яамны сайтад мэдээлж буйгаар зээлийн мөнгийг энэ сарын 25-наас өмнө шилжүүлэх аж. Энэ бол stand-by эдийн засгийг дэмжих 14 сарын хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Үлдсэн зээлийг шилжүүлэх хугацааг ирэх оны 05, 11 дүгээр сард шийвэрлэнэ.
ОУВС-гийн захирлуудын зөвлөлөөс Украинд 14 сарын хугацаанд 3,9 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэсэн тухай Украины Ерөнхийлөгч Пётр Порошенко мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна