Пушкины ховор хөрөг зураг олдлоо

2018/12/20
Русский музейн ажилтнууд устсан гэж үзэж байсан Пушкины хөрөг зургийг зүраач Кузьма Петров-Водкиний “Колхозницы” /“Нэгдэлчин эмэгтэйчүүд”/ зургийн цаанаас олжээ. “Гэнэтийн ховор тохиолдол боллоо. Петров-Водкины "Колхозницы" зургийг Пушкины хөрөг зургийг даран зурсныг бид илрүүллээ.

Яруу найрагч Пушкины энэ хөрөг зургийг 1930-аад онд зурагдсан гэж бид таамаглаж байна” хэмээн музейн хэвлэлийн мэдээнд дурдсан байна.

Русский музейн Технологийн судалгааны газрын дарга Сергей Сиррогийн хэлснээр "Колхозницы" зургийг өөр зургийг дарж зурсан гэдэг жирийн нүдээр харахад ч мэдэгдэж байсан ч, өнгөн зургийг арилгаж, эх зургийг гаргаж авахдаа тусгай төхөөрөмж ашигласан гэнэ.

Пушкиныг зөөлөн буйдан дээр суусан байдлаар зурсан байгаа аж.

Петров-Водкин их яруу найрагчийн хөргийг зурсан ч өөрт нь таалагдаагүй учраас устгасан гэж үзэж байжээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна