Хулгайн анчин “хүүхэлдэйн кино” үзэх шийтгэл амсав

2018/12/20
Америкийн Миссури мужийн анчин Дэвид Берри гэр бүлийн хоёр гишүүнтэйгээ хамт хууль бусаар буга агнасан хэргээр саатуулагджээ. Олон зуун буга намнасан энэ хулгайн анчин шоронд хоригдох шийтгэл амссанаас гадна шүүгч түүнд нэг жилийн туршид сардаа дор хаяж ганц удаа Уолт Диснэй студийн бүтээл “Бэмби” хүүхэлдэйн киног үз гэсэн шийдвэрийг гаргажээ.
 
Дэвид Берри хууль бусаар буга агнасныхаа төлөө энэ оны наймдугаар сард саатуулагдсан билээ. Тэрбээр АНУ-ын хэд хэдэн мужид буга зөвшөөрөлгүй агнаж, олон зуун амьтны амийг тасласан гэнэ. Берри нэг жил шоронд хоригдохоос гадна “Бэмби” хүүхэлдэйн киног тогтмол үзэх шийтгэл амссан аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна