АНУ Сири улсаас цэргээ гаргана

2018/12/20
Америкийн засаг захиргаа Ерөнхийлөгч Дональд Трампын хэлсэнчлэн Лалын улс алан хядагч байгууллагыг буулгаж авсан тул явган цэргийн хүчээ Сирийн нутаг дэвсгэрээс аль болох хурдан гаргах бодолтой байгаа гэнэ шүү. Өдгөө АНУ-ын цэргийн командлал цэргийн хүчнээ Сириэс гаргах ажлыг бэлтгэж байгаа аж. Ингэхдээ цэргээ бүрэн гаргах юм. 

Өдгөө Сирийн зүүн хэсэгт Америкийн 2000 орчим цэргийн алба хаагч байрлаж буй. Америкийн цэргүүд тус улсын хууль ёсны дээд удирдлагын зүгээс ямар нэгэн зөвшөөрөл аваагүй бөгөөд НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс ч мандат аваагүй билээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна