Хориг цуцлах мэдээ Русал компаний хувьцааг өсгөв

2018/12/21
Оросын хөнгөн цагааны "Русал" компанийн хувьцааны үнэ Пүрэв гаригт Хонконгийн бирж дээр 25 орчим хувь өслөө.
 
Энэ АНУ-ын Сангийн яамны мэдээтэй холбоотой. АНУ-ын зүгээс Орост тавиад байгаа эдийн засгийн хоригт багтсан компаниудын жагсаалтаас “Русал”-ийг 30 хоногийн дараа гаргана хэмээн АНУ-ын Сангийн яам мэдээлсэн нь ийнхүү хувьцааны үнийг өсгөжээ.
 
“Русал”-ын хувьцааны ханш 25 хувиар өсч, 2,80 хонконг долларт (23,99 рубль) хүрчээ.
 
“Русал”-аас гадна En+, "Русал", "Евросибэнерго" компаниудыг хоригийн жагсаалтаас гаргана хэмээн АНУ мэдэгдсэн байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна