Мөсөн буудал үүдээ нээв


Шведийн Юккасьярви гэдэг тосгонд IceHotel гэдэг нэртэй зочид буудал үүд хаалгаа нээжээ. Өрөөнүүд нь цас, мөсөөр хийгдсэн уг зочид буудал энэ жил ийнхүү 29 дэх удаагаа үүд хаалгаа нээж байгаа юм. Урьдчилж бэлдсэн 2500 тонн мөсийг ашиглаж барьсан уг буудал энэ сарын 14-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сарын дундуур хаагдах юм.
 
Хүмүүс энгийн 20 өрөөнд буухаас гадна тансаг зэрэглэлийн өрөөнүүдэд ч тухлах боломжтой. Энэ зочид буудалд ганц хоноход та багадаа 260 доллар төлөх хэрэгтэй.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна