Индонез улсад цунами болж, 168 хүн амиа алдлаа


Индонезийн Сумарта болон Ява арлын ойролцоо бямба гаригт цунами болсноор одоогийн байдлаар 168 хүн амиа алдаж, 584 хүн гэмтээд байна. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа тухай албаны хүмүүс мэдээлжээ.
 
Индонезийн гамшгийн менежментийн агентлаг цунами үүссэн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Тэдний мэдээлснээр цунами болсон бүс нутгийн орчимд томоохон газар хөдлөлт болоогүй байгаа тул шалтгаан нь арал дээр идэвхжиж буй Анак Кракатау галт уул, эсвэл бүтэн сар гарснаар далайн түрлэг нэмэгдсэнтэй холбоотой байж магадгүй хэмээн үзэж байна. Анак Кракатау галт уулын идэвхжилт сүүлийн хэдэн саруудад нэмэгдэж байсан бөгөөд баасан гаригт хоёр минут гаруй хугацаанд дэлбэрэлт явагдаж, ойролцоох ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байжээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна