Аргентинд нэгэн сонин тохиолдол гарсан байна. Оршуулганд оролцохоор явж байсан хүмүүс авсан дотроос орь дуу тавихыг сонссон байна. Ар гэрийнхэн нь хэд хоногийн өмнө өөд болсон 65 настай эмэгтэйн шарилыг нутаглуулахаар Буэнос-Аэрес хотын оршуулгын газар луу явж байтал авсан дотроо чимээ, орилоон гарахыг сонсжээ.
Тэд шууд л жолоочийг эмнэлэг рүү явахыг хүссэн байна. Юмыг яаж мэдэхэв гэж бодсон гэнэ. Эмч нар шарилд үзлэг хийгээд талийгаач дор хаяж нэг хоногийн өмнө өөд болсон гэдгийг мэдэгджээ. Буяны үйл хийдэг товчооны ажилтнууд авсан дотроос сонсогдсон авиа бол шарилаас гарсан хийний чимээ гэж мэдэмхийрсэн аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна