Нуранги дор 12 цаг дарагдсан хүүг эсэн мэнд аварчээ

Өчигдөр 16 цаг 00 минут
Индонезид өнгөрсөн Бямба гаригт нүүрлэсэн цунамигийн улмаас нуранги дор 12 цагийн турш байсан таван настай хүүг эсэн мэнд аварсан байна. Али хүүгийн сууж байсан машин дээрээс нь мод унаж, ойролцоох барилга нуржээ.
 
Цагдаагийн албан хаагч аврал эрэн уйлах хүүхдийн дуу сонссон байна. Аврагчид хүүг нуранги дороос гаргаж ирэхэд хүү амьд байсан бөгөөд өөрийг нь аварсан цагдаагийн албан хаагчид наалдан тэвэрчээ. Аврах албанаас "Хүү ямар нэгэн хүнд бэртэл аваагүй, бага зэрэг шоконд орсон байсан" гэж мэдээлсэн байна. Цагдаагийнхан хүүгийн гэрэл зургийг инстаграм хуудастаа байршуулж, ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоохоор ажиллаж эхэлжээ.
 
Байгалийн гэнэтийн гамшгийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 281-д хүрч, 843 хүн бэртэж гэмтсэн талаар тус улсын Гамшгаас хамгаалах үндэсний төвөөс мэдээлэв. Жава болон Суматра арлын хооронд орон нутгийн цагаар 9:30 цагт цунамигийн гамшиг нүүрлэж, 500 байшин барилга, есөн зочид буудал, 60 хоолны газар, 350 завь эвдэрч сүйрчээ. Эрэн хайх, аврах ажиллагаа ням гаригийн өглөөнөөс эхлэн үргэлжилж байгаа аж.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна