Америкийн үндэсний аюулгүй байдлыг гадны аюул заналаас илүүтэйгээр бусниулж байгаа хүнээр АНУ-ын Ерөнхийлөгч нэрлэгдсэн байна. The New York Times сонины нийтлэлч Сьюзан Райс ингэж бичжээ.
“Үндэсний аюулгүй байдлын тухай” хууль 1947 онд батлагдан гарснаас хойших бүх хугацаанд анх удаа стратегийн шийдвэр гаргах үйл ажиллагаа бүдүүлгээр зөрчигдлөө гэж сонин тэмдэглэв. Эдгээр зөрчлүүд нь Д.Трампын гэнэтхэн цэргээ Сири, Афганистанаас татах тухай “ өөрийнхөөр зүтгэсэн, ухаангүй шийдвэрүүдээс” үүдэлтэй гэнэ.
Дээрх шийдвэрүүд нь Трампын гол зөвлөхүүдийн байр суурьтай ч нийцэхгүй байгаа аж. Нийтлэлчийнхээр бол уг шийдвэр нэн түрүүнд Орос, Иран зэрэг Америкийн эсрэг талынханд барьсан “Зул сарын бэлэг” гэжээ.
Америкийн цэргийг Сириэс гаргаснаар курдын анги нэгтгэлүүд Туркийн довтолгооны өмнө хүчин сульдах аж. ““Исламын улс” бүлэгтэй тэмцэхээр дал гаруй оронтой хичээнгүйлэн байгуулсан эвслийн гэрээгээ АНУ зөрчиж буй харалган бодлого гэж онцлоод Сири, Афганистанд байнга АНУ байх ёстой гэсэн үг биш ч энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл шийдэх ёстойг мартаж болохгүй хэмээн нийлэлч онцолсон байлаа.
Сэтгэгдэл бичигдээгүй байна