Хабаровскийн хязгаарын жижиг суурингаас хэдхэн километрийн зайд орших тайгад гурван настай хүү эцгээ нас барсны дараа ганцаараа шөнийг өнгөрүүлсэн байна. Энэ талаар даваа гаригт Кенай Комсомольск тосгоны захиргаанаас мэдээлжээ. Орон нутгийн нэгэн оршин суугч хүүтэйгээ загасчлахаар орой цэцэрлэгээс нь авч, суурингаасаа гурван км зайд орших гол руу явсан байна. Тэд замдаа осолдож, хүү голын эрэг дээр шидэгдэн, аав нь цаснаа явагчтайгаа мөсөнд цөмөрчээ. Хүүгийн хэлснээр, аав нь түүнд суурин руугаа буцах хэрэгтэйг хэлж амжсан байна. Хүү цаснаа явагчийн мөрөөр тосгон руугаа буцан алхжээ.
Орон нутгийн захиргааны ажилтан Гульнара Канавцевагийн хэлснээр, тухайн шөнө агаарын температур 30-35 хэмийн хүйтэн байсан аж. Замаар бараг машин явахгүй, хааяа мод ачсан ачааны машинууд зөрж байжээ. Мод бэлтгэх компанийн нэгэн ажилтан гэр рүүгээ буцах замдаа хүүг олж, гэрт нь хүргэж өгсөн байна.
Хүү гэртээ харьсныхаа маргааш халуурч, одоо эмчилгээ хийлгэж байгаа аж. ОХУ-ын Хабаровскийн хязгаар дахь Онцгой байдлын яамны аврагчдын бүлэг мөсөнд цөмөрсөн иргэний цогцсыг эрэн хайж эхэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна