Вашингтон хотын иргэд “Нийтийн тээвэр” бус “миний хувийн унаа” гэж үздэг

14 цаг 26 минутын өмнө
АНУ-ийн нийслэл Вашигтон хотын нийтийн тээврийг “нийтийнх” биш миний “хувийн унаа” гэж үздэг гэнэ. Учир нь тэднийг хүссэн газар минь хүргэж өгөхөөр яг цагтаа ирдэг болохоор тэр юм байна. Өглөөний 05 цагт бүх автобус яг цагтаа буудал дээрээ ирээд үдшийн 24 цаг хүртэл ажиллана. Зарим баар цэнгээн, аялал жуулчлалын төв гудамжинд автобус шөнийн 3 цаг хүртэл явдаг аж.

Автобусны үнэ 1.75 ам доллар буюу 4620 төгрөг бөгөөд оргил цагаас хамаарч үнэ өсөж буурна. Вашингтон хотын хамгийн бага цагийн цалин 12 ам доллар бөгөөд талхны үнэ 4 ам доллар юм. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 85 цент буюу 2244 төгрөгөөр явна.



Вашингтон хотын нийтийн тээвэрт мөнгө хураагч буюу манайхаар кондуктор байхгүй. Таньд зөвхөн метро смарт буюу ухаалаг карт байхад л хангалттай. Анх шинээр карт авахдаа 2 ам доллар буюу 5000 гаруй монгол төгрөгөөр аваад хүссэн хэмжээгээрээ цэнэглэх боломжтойгоос гадна карт хэрэггүй болсон тохиолдол буцааж өгөөд мөнгөө авч болдог байна.


Нийтийн тээвэрт нэг удаа смарт картаа уншуулсан бол 2 цагийн дотор дараагийн автобус үнэгүй явна. Жолооч нар нь автобусны мөнгийг үнэхээр сайн хянана. Мөнгөгүй нэгийг автобусанд суулгадагүй. Мөнгөгүй хүн ч автобусанд суудаггүй.



Автобусны автомат машин жолоочийн яг хажууд байдаг учир хүн бүр энд урьд талын хаалгаар орж арын хаалгаар гарна. Мөнгөө өгөхгүй гэсэн ойлголт байхгүй. Учир нь жолооч тэр орлогын хувиар цалинждаг байна.

Иргэд нь Вашингтон хотын ойролцоох хотуудад амьдарч бүгд л метро автобусаар ажилдаа явдаг. Вашингтон хотын нийтийн тээврээр өдөр бүр 700.000 хүн зорчдог гэсэн мэдээ гарчээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна