Шүүгч Рут Гинсбург уушгины хагалгаа хийлгэснээсээ 72 цагийн дараа ажилдаа эргэн орлоо

13 цаг 20 минутын өмнө
АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бэйдер Гинсбург уушгины хагалгаа хийлгэснээсээ хойш 72 цагийн дараа ажилдаа эргэж орсон тухай Ассошейтэд пресс мэдээллээ. Энэ жил 85 насыг зооглож буй шүүгч Рут Гинсбург өнгөрсөн ням гарагт Слоан Кеттерингийн хорт хавдрын эсрэг төвд уушгины хагалгаанд орсон байна.  “Хамгийн чанга хатагтай” хэмээн нэрлэгддэг шүүгч Рут Гинсбургийн эрүүл мэнд энэ сард нилээн муудсан гэдэг. Эмч нар түүний зүүн уушгинд байсан зангилаат голомтыг авах мэс засал хийсэн бөгөөд хагалгааны дараах шинжилгээгээр хавдрын эс бусад хэсгээр тархаагүй гэж гарсан байна.
 
Энэ хагалгаа шүүгч Гинсбург хавдартай тэмцэж буй 3 дахь тохиолдол болж буй аж. Үүнээс өмнө 1999, 2009 онд тэрээр нойр булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдон эмчилгээ хийлгэж байжээ.
 
Шүүгч Рит Гинсбург Дээд шүүхэд ажилласан 25 жилийн хугацаандаа нэг  өдөр бүү хэл нэг ч хором ажлаасаа чөлөө авч үзээгүй орчин цагийн “хамгийн чанга хатагтай” хэмээн нэрлэгдсэн нэгэн билээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна