30 жилийн өмнө аллага үйлдсэн 2 этгээдийг цаазалсан байна

2018/12/27
Японд 1988 онд аллага үйлдсэн хоёр хүнийг цаазалжээ. Японы Хууль зүйн сайд Такаши Ямашита удтал шалгасны эцэст уржигдар тэр хүмүүст цаазаар хороох шийтгэл оногдуулсныг ёсчлон гүйцэтгэх тушаалд гарын үсэг зурсан байна. Гэмт бүлэглэлийн гишүүн болон хөрөнгө оруулалтын ажилтан нарыг ийнхүү цаазаар аваачив.
 
Японд энэ онд нийтдээ 15 хүнийг ийнхүү цаазаар аваачжээ. Энэ нь сүүлийн 10 жилд байгаагүй их тоо юм. Долоодугаар сард алан хядагч Аум Шинрикё бүлэглэлийн тэргүүн Шёко Асахара 12 гишүүнийхээ хамт цаазлуулсан аж. Цаана нь 107 хүн цаазын ялаа сонсчихсон хүлээж байгаа аж.
 
Японд цаазаар авах ялыг дүүжлэн хороох замаар гүйцэтгэдэг. Гэхдээ ялын тогтоол гарснаас хойш хэдэн жилийн дараа гүйцэтгэдэг байна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна