Техасын нэгэн түргэн хоолны газрын ажилтан тус бүр үл таних хосоос 100 ам.доллартай ил захидал хүлээн авчээ. Жеоржтауны "Bush’s Chicken"-ий ерөнхий менежер Рэнди Дункан хэлэхдээ хос хоёр хооллох үеэрээ хоолны газарт хичнээн хүн ажилладаг талаар сонирхсон байна. Тус хоолны газар 25 ажилтантай аж.
Хэсэг хугацааны дараа зочид тус бүр нь 100 ам.доллартай Христийн мэндэлсний баярын 25 ил захидалтай буцаж иржээ. Рэнди Дункан "Өмнө нь хэн нэгэн багагүй хэмжээний гарын мөнгө үлдээж байсныг мэднэ. Гэвч анх удаа ажилтан бүрийг шагнасан ийм тохиолдлыг харлаа" хэмээн "KEYE-TV"-д ярьжээ. Ил захидал хүлээн авсан ажилтнууд "шок"-нд орсон аж. Маклайя хэмээх ажилтан эмэгтэй ил захидал хүлээн аваад нулимс асгаруулан уйлахад бэлэн байсан ч ажил дээрээ байсан тул тэвчсэн тухайгаа ярьжээ. Тэрээр "Бусдад туслах хүсэлтэй хүмүүс байдаг" хэмээн хэлсэн байна.
Сонирхуулахад, Өнгөрсөн аравдугаар сард үл таних хүн Хойд Каролины нэгэн кафед хоёр стакан ус захиалан үйлчлүүлээд гарахдаа гарын мөнгө болгон 10 мянган ам.доллар үлдээжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна