Мишель Обама 2018 оны хамгийн их хайр хүндлэл хүлээсэн бүсгүйгээр тодров

2018/12/28
Америкийн “Gallup” компани 1946 оноос хойш жил бүрийн эцэст хамгийн их хайр хүндлэл хүлээсэн эрхмүүдийг иргэдийн санал хураалтаар тодруулсаар ирсэн.
 
Ерөнхийлөгчид нэр дэвшигч, АНУ-ын тэргүүн хатагтай асан, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон 17 жилийн турш уг жагсаалтыг тэргүүлсэн ч энэ онд тэргүүн хатагтай асан Мишель Обамад байраа тавьж өгчээ.
 
Тэргүүн хатагтай асан Мишель Обама энэ оны сүүлээр “Becoming” номоо худалдаанд гаргасан нь сарын дотор оны хамгийн их борлуулалттай номоор нэрлэгдсэн юм.


 
Мишель Обамагийн дараа телевизийн од Опра Уинфрей хоёрдугаарт орсон бол Хиллари жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
 
Жагсаалтын дөрөвдүгээрт АНУ-ын одоогийн тэргүүн хатагтай Меланиа Трамп, тавдугаарт Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет оржээ.
 
Өнгөрч буй 2018 онд олон нийтээс хамгийн их хайр хүндлэл хүлээсэн эрэгтэйгээр Ерөнхийлөгч асан Барак Обама нэрлэгдсэн байна.
 

 
Одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп Обамагийн дараа жагсаалтын хоёрдугаарт, Жорж Буш гуравдугаарт, Ромын пап Францис, тэрбумтан Билл Гэйтс нар удаах байруудад жагсчээ.
 
“Gallup” менежментийн компани жил бүрийн 12 дугаар сарын 3-12-ны өдрүүдэд судалгаагаа явуулж, насанд хүрэгчдээс санал авдаг байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна