Сидней хотын "Опал" цамхагт цууралт үүсч, оршин суугчдыг гадагш гаргажээ

2018/12/28
Австралийн Сидней хотод байдаг 38 давхар өндөр “Опал” цамхагт энэ долоо хоногийн даваа гарагт цууралт үүсч оршин суугчдыг аюулгүй байдлын үүднээс албадан гаргажээ. Гэтэл барилгын хананд дахин цууралт гарч, ханын шохой гипс нурсан тул олон зуун оршин суугчийг хоёр дахь удаа гудамжинд гаргасан байна. Энэ удаад оршин суугчид барилга руу эргэж орох аюултай тул 10 орчим хоног өөр газар байрлах шаардлагатай болов. Иргэдийн түр хугацаагаар байрлах газрыг цамхагийг барьсан “Айкон” компани бүрэн хариуцах юм байна.



Оршин суугчид ямар нэг чанга чимээ гарсны дараа барилгыг хананд цууралт үүссэн гэдгийг гэрчилжээ. “Айкон” компанийн зүгээс уг дуу чимээг барилгаас гарсан гэж үзсэн байна. Тус барилга ашиглалтад ороод жил ч болоогүй юм.



Цамхагт байсан иргэд аюулгүй өнгөрсөн бөгөөд инженер, мэргэжлийн байцаагчид хананд үүссэн цууралтын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Барилгыг барьсан компани болон туслах ажлыг гүйцэтгэсэн “Экове” компанийн инженерүүд “Опал” цамхаг стандартын дагуу маш сайн чанартай баригдсан гэдгийг баталжээ. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна