Сири улсад иргэний дайн намжсанаас хойш улс орнуудтай харилцаа холбоогоо сэргээж эхлээд байгаа. Арабын Нэгдсэн Эмирт улс Сирийн нийслэл Дамаск хотод элчин сайдын яамаа дахин нээхээр болжээ. Иргэний дайн эхлэх үед Арабын Нэгдсэн Эмирт улс Сири улсаас дипломат харилцаагаа тасалж, элчин сайдын яамаа эргүүлэн татсан юм. Долоон жилийн дараа дахин дипломат харилцаагаа сэргээж байна. Сирид иргэний дайн гарснаас хойш өнгөрсөн хугацаанд 400,000 хүн амиа алдаад байгаа юм.
“Элчин сайдын яамаа дахин нээхээр болсон нь хоёр улсын харилцааг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулаад зогсохгүй сэргэн босч байгаа Сири улсад аюулгүй, тогтвортой, бие даасан байдлыг хангана” гэж Арабын Нэгдсэн Эмирт улсын Гадаад хэргийн сайд Анвар Гаргаш мэдэгджээ.
Зөвхөн хоёр улсын харилцааг сайжруулахаас гадна Сири улын Ерөнхийлөгч Башар Аль Ассадын хөрш зэргэлдээх орнуудаас тусгаарлагдсан байдлыг арилгана гэж шинжээчид үзэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна