Атлантын далайг “Торх”-оор туулахаар 71 настай эр аялалд гарлаа

2018/12/28
Цэргийн шүхэрчин байсан 71 настай Франц эр Жан Жакс Савин Атлантын далайг торхоор туулахаар шийджээ. Түүний төлөвлөгөөгөөр бол ирэх оны гуравдугаар сарын сүүлч гэхэд аялал дуусч Карибын тэнгист хүрэх юм байна.

Жан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан болж буй бүх үйл явцаа "жиргэж" байгаа ба хүмүүс түүний аялалд зориулж мөнгөн хандив цуглуулан, зарим хүмүүс аяллыг нь ивээн тэтгэж байгаа ажээ. Түүний адал явдалт аялал Лхагва гаригт Баруун Африкийн Канари арлаас эхэлжээ. Одоогоор Испанийн Эль Хиеро арлын ойролцоо явж байгаа гэнэ.

Улбар шар өнгийн торхон хөвөгчийг бүтээхэд тэрбээр нэг сарын хугацааг зарцуулсан бөгөөд цагт хоёроос гурван километр замыг туулж байгаа гэнэ. Торхон хөвөгч дотроо унтаж амрах ор, бяцхан гал тогоо, хоол хүнс хадгалах тасалгаатай, гадна талдаа нарны зайн хураагуурыг суурилуулсан ажээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна