Ажилтнуудаа амралтын өдрүүдэд алкохол хэрэглэхгүй байхыг шаардлаа

2019/01/02
Япончууд шинэ жилийн баярыг “ошогацу” хэмээн нэрлэж гэр бүлээрээ амарч аялан, сүм хийдүүдэд зочлон, аз авчирдаг хоол хүнсээр баярын ширээгээ чимж өргөн дэлгэр тэмдэглэдэг. Амралтын өдрүүдэд иргэд согтууруулах ундаа хэрэглэх нь нийтлэг.
“Japan Airlines” нислэгийн компанийн ажилтнууд сүүлийн үед хэд хэдэн удаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гарсан. Тиймээс баярын өдрүүдэд ажилчдаа согтууруулах ундаа огт хэрэглэхгүй байх шаардлага тавьжээ.

2017 оноос хойш нийт 31 удаа “Japan Airlines”-ын ажилчид ажилдаа авахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон. Компанийн 32,000 ажилчин шинэ жилийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхгүй гэжээ.

Өнгөрсөн 10 дугаар сард тус компанийн нисгэгч ажилдаа ирэхдээ согтуу, нүд нь сүүмийсэн байсан учир цагдаа нарт баривчлагдаж 10 сар хүртэл тэнсэн харгалзах ёс сонсож ажлаасаа халагдсан. Энэ сард Япон-Хавай чиглэлийн нислэгийн үеэр онгоцны үйлчлэгч оргилуун дарс уусан хэрэгт буруутгагдсан. Үйлчлэгч эмэгтэй буруугүй гэдгээ мэдэгдсэн ч онгоцны хогийн савнаас 170 мл хэмжээтэй оргилуун дарсны хоосон шил олджээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна