Хүнсний тусламжийг замаас нь булаажээ

2019/01/02
Йемен улсад удаан үргэлжилж буй иргэний дайны улмаас олон мянган хүн өлсгөлөнд нэрвэгдээд байгаа билээ. Тэгвэл Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс Йемений өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэдэд илгээсэн тусламжийг замаас нь босогчид булааж байгааг мэдээлжээ. НҮБ-ын судалгаагаар Йемений нийслэл Санаа хотод хүнсний тусламж авч чадахгүй байгаа олон хүн байгаа аж. Йемений хоутис босогчид хүнсний тусламжийг замаас нь булааж авсныхаа дараа зах дээр өндөр үнээр зарж эхэлжээ. НҮБ-аас мэдээлснээр Йеменд 20 орчим сая хүнд хүнсний тусламж зайлшгүй шаардлагатай байгаа боловч талд нь л тусламж очиж байгаа аж.

Йеменд 2015 онд төрийн эрхийн төлөө хоёр хүчин гарч ирэн зөрчил үүсгэж, улмаар Саудын Арабын талаас хөндлөнгөөс оролцсоноос өнөөгийн нөхцөл байдал үүсээд байна.  Иргэний дайн болон Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслийн агаарын дайралтын улмаас Йеменд 6800 орчим хүн амь үрэгдэж, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртжээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна