Хьюндей цахилгаан машин нэг цэнэглэлтээр 300 км замыг туулна

2019/01/02
Байгальд ээлтэй, хэмнэлттэй хэрэглээг санал болгож чаддаг Тус корпорацийн “Ионик Цахилгаан”-ы  нэг удаадаа 415 км-ыг зай хураагуураар туулах хүчин чадалтай.

Солонгосын шилдэг автомашин үйлдвэрлэгч энэ оны эхэнд “Кона” цахилгаан машины эхний загварыг танилцуулсан. Эхний хувилбар арай том зай хураагуурын багтаамжтай буюу 470 км явах хүчин чадалтай байсан.

Энэ бол зөвхөн европ стандартад тохируулан үйлдвэрлэсэн хувилбар юм. Саяхан танилцуулсан дараагийн хувилбар нь илүү бодит байдалд нийцүүлэн туулах чадварыг 415 км болгосон гэж корпорацийн зүгээс мэдэгджээ.

“Кона” цахилгаан машинд 64 квт хүчин чадалтай зай хураагуур болон 150 квт хүчин чадалтай моторыг нэмж суурилуулах юм байна. Харин ойрын зайд зорчих зай хураагуур 39,2 квт хүчин чадалтай, нэг удаагийн цэнэглэлтээр 300 км-ийг туулна.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна