Москва хотын нийтийн тээвэрт хэрэглэгдэг “Тройка” картаар нэг удаа зорчих үнэ хоёр рублиэр нэмэгдэн 38 рубль боллоо. Нэмэгдсэн үнийг өчигдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн байна. Харин "Единый" картаар 60 удаа зорчих үнэ 1900 рубль болсон байна. Өмнө энэ картаар 60 удаа зорчих үнэ 1765 рубль байсан юм.
Харин оюутнуудад зориулсан хөнгөлөлтийн картын үнийг 395-аас 380, метрогоор зорчих картын үнийг 260-аас 250 рубль болон хямдарсан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна