Дэлхийн банкны ерөнхийлөгч огцрохоор боллоо

2019/01/08
Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр 2012 оноос хойш долоон жил орчим ажилласан Жим Ён Ким ирэх хоёрдугаар сарын нэгний өдөр ажлаа хүлээлгэж өгөхөөр болсноо мэдэгдлээ. 59 настай Солонгост төрсөн, эмч мэргэжилтэй Америкийн иргэн Ким 2017 онд Дэлхийн банкны Ерөнхийлөгчөөр хоёр дахь таван жилдээ улиран сонгогдсоноор 2022 он хүртэл ажиллах ёстой байсан юм.
 
Ерөнхийлөгч гэнэт ажлаа хүлээлгэж өгөхөөр болсон шалтгаан тодорхойгүй байна. Тэрээр “гайхалтай бүтэц байгууллагын Ерөнхийлөгчөөр ажиллах миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэжээ. Дэлхийн банкны зүгээс Ерөнхийлөгч ажлаа хүлээлгэж өгсний дараа цаашид хөгжиж буй орнуудын дэд бүтцэд хөрөнгө оруулахад анхаарлаа хандуулан ажиллах болно хэмээн мэдэгдсэн юм.
 
Дэлхийн банкны гүйцэтгэх захирал Кристалина Жеоржиева дараагийн Ерөнхийлөгчийг сонгох хүртэл түр үүрэг гүйцэтгэнэ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 онд байгуулагдсан банкны удирдагчийг АНУ тэргүүлэн томилдог уламжлалтай. Энэ удаад Трамп хэнийг сонгох нь тодорхойгүй байна.
 
Хэрэв Жим Ён Ким 2022 он хүртэл хугацаандаа ажлаа гүйцэтгэвэл Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байж Дэлхийн банкны Ерөнхийлөгчийг өөрийн биеэр сонгох боломжтой болох юм. Трамп болон түүний гэр бүл Солонгос гаралтай Ерөнхийлөгчтэй найрсаг харилцаатай байснаа баталдаг хэдий ч энэ оны дөрөвдүгээр сард Дэлхийн банкнаас Хятадад олгосон зээлийн эргэн төлөлтөд хатуу шаардлага тавихыг шаардах болсон юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна