Москва хотын Тээврийн газар болон тээвэрлэгч компани болох Перевоз нь нийтийн тээврийн 700 гаруй шалгагч нарыг Москвад байрладаг англи хэлний харилцааны ур чадварын сургалтанд хамруулжээ. Энэ талаар Москва хотын Тээврийн яамны орлогч дарга Дмитрий Пронин мэдэгдэл хийв.
Тэрбээр автобусны шалгагч болон ажилтнууд гадаадын иргэдтэй хэрхэн ойлголцох, тэдэнд үнэн зөв мэдээллийг хүргэх тал дээр суралцах болно. Түүнчлэн эдгээр шалгагч нар англи хэлний харилцааны сургалтанд хамрагдан, дараагаар нь түвшин тогтоох шалгалтанд тэнцсэнээр төв зам дагуу автобусны чиглэлүүдэд ажиллах эрхтэй болно гэж онцлон хэлсэн юм.
Дашрамд дурьдахад, шалгагч нар төв зам дагуу автобусны чиглэлд хяналт шалгалт хийх нь цалин өндөр байдагтай холбоотой аж.
https://footballcitymediacenter.com/news/20180531/1707412.html
Эх сурвалж:
Press Center
Б.Анара
Сэтгэгдэл бичигдээгүй байна