Монгол болон Эквадор улсын иргэд харилцан ВИЗГҮЙ зорчдог боллоо

2019/01/23
Монгол болон Эквадор улсын иргэд харилцан визгүй зорчдог боллоо.

“Бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Эквадор Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг”-ийг баталжээ. 

Ингэснээр хоёр улсын иргэд 90 хүртэл хоног харилцан визгүй, түүний дотор  манай иргэд Өмнөд Америкийн долоон улсад визгүй зорчих боломжтой болсон талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Эквадор нь Өмнөд Америкийн баруун хэсэгт байрлах бүгд найрамдах улс юм. Хойд талаараа Колумб, зүүн болон өмнө талаараа Перутай хиллэх ба баруун талаараа Номхон далайгаар хүрээлэгдэнэ.

Эх газраас баруун тийш 1,000 км зайтай газарт ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн Галапагосын арлууд байдаг. Нийслэл нь Кито хот, хамгийн том хот нь Гуаякил. Эквадор гэдэг нэр нь испани хэлээр экватор гэсэн утга агуулна. Хүн ам 13 сая.
 

Экваторын шугам дагуу оршдог



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна