БГД-ийн VII хороо, 25-р байрны гадна фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна

Zuv.mn
43 минутын өмнө

Баянгол дүүрэгт 2026 онд таван хорооны долоон байрны фасад дулаалгын ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд 7-р хорооны 25-р байрны 1, 2, 3, 6, 7-р орцны фасад дулаалгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. 2021 онд тус байрны 3, 4-р орцны фасад дулаалгын ажлыг хийж гүйцэтгэсэн.

  • Уг байр 1984 онд ашиглалтад орсон бөгөөд 9 давхар, 7 орцтой, 252 өрх оршин суудаг.

Орон сууцны фасад дулаалгын ажлыг хийснээр 252 өрхийн дулаан алдагдлыг бууруулж, оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээг тогтворжуулах ач холбогдолтой юм.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна