​“Бодь даатгал” ХК аймгийн арслан Э.Бямбадоржийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Zuv.mn
1 цаг 0 минутын өмнө

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Баянхонгор аймгийн баяр наадмын хүрээнд зохион байгуулагдсан Үндэсний бөхийн барилдаанд амжилттай барилдаж, Аймгийн арслан цол хүртсэн “Бодь даатгал” ХК-ийн бөх, Чөлөөт бөхийн ОУХМ Э.Бямбадоржид “Бодь даатгал” ХК-ийн удирдлага, хамт олон хүндэтгэл үзүүллээ.

Чөлөөт бөхийн ОУХМ, Аймгийн арслан Э.Бямбадоржийн амжилтаас дурдвал:

Чөлөөт бөхийн төрлөөр:
• 2024 он – Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт
• 2022, 2026 он – Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
• 2025 он – Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
• 2025 он – Бүх ард түмний спартакиадын чөлөөт бөхийн тэмцээний аварга, алтан медаль
• 2024 он – Насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль
• Иван Ярыгин олон улсын тэмцээн – хүрэл медаль
• Яшар Догу олон улсын тэмцээн – мөнгөн медаль

Үндэсний бөхийн төрлөөр:
• 2019 он – Сумын начин
• 2020 он – Сумын заан
• 2024 он – Аймгийн начин
• 2026 он – Аймгийн арслан

Аймгийн арслан Э.Бямбадорждоо спортын өндөр амжилт хүсье.






Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна