Египет: Ижил хүйстэнтэй ярилцсан сэтгүүлчид хорих ял оноожээ

23 цаг 55 минутын өмнө
Египетийн хувийн хэвшлийн LTC телевизийн сэтгүүлч Мохаммед эль-Гейти ижил хүйстэнтэй ярилцсан нэвтрүүлгээ олон нийтэд цацсаныхаа төлөө нэг жилийн хорих ял сонсчээ. Мөн түүнд 3000 египет фунт буюу 500 гаруй мянган төгрөгийн торгууль тавьжээ.

Египетийн Дотоод хэргийн яам түүнийг шашны эсрэг тэрсэлж, үндэстнийг хагалах ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ял оноосон гэж тайлбарлажээ.

 Английн “Телеграф” сонины мэдээлснээр сэтгүүлчийг хорих лагерьт хорихоос гадна, хүнд ажил хийлгэх шийтгэл давхар оноосон байж болзошгүй байна.

Египетийн парламент Ижил хүйстнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглох тухай хуулийг 2017 онд баталсан нь Олон улсын хүний эрхийн байгууллагаас нэлээд шүүмжлэл сонссон ч дотоодын онцлогоо хадгалан үлдэх, өв соёлоо хамгаалах үйлдэл гэж мэдэгдсээр өдийг хүрсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна