"Нарантуул" зах энэ сарын 13-н хүртэл амарна

2019/02/11
Цагаан сараар амарсан томоохон зах, худалдааны төвүүд эхнээсээ ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Энэ сарын 9-нөөс "Хархорин" зах, “Барс” 1, 2 худалдааны төвүүд, “Да хүрээ” авто худалдааны төв хэвийн ажиллаж байна.

Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв хоёрдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана. Мөн “Хүчит шонхор” худалдааны төв  хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна