Хорих ангиуд их хэмжээний тамхи, зэвсэг хадгалсан нь илэрчээ

2019/02/13

Нийслэлийн прокурорын газраас хорих ангиудад гэнэтийн шалгалт хийжээ.  Шалгалтад  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 421 дүгээр нээлттэй анги, 401 дүгээр хаалттай анги, Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, Хэрэмт Цамхаг улсын төсөвт үйлдвэрийн газар, Үйлдвэр аж ахуй, барилгын хэсэг, Тусгай ажиллагааны газар зэрэг хорих байгууллагууд хамрагдсан бөгөөд хэд хэдэн томоохон зөрчил илэрсэн байна. Тухайлбал, нээлттэй дэглэмийн хоригдлыг хаалттай дэглэмийн хоригдолтой хамт байрлуулсан, прокуророос бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ажилд гаргасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү тамхи хадгалсан, зэвсэгийн чанартай эд зүйл өрөөндөө байлгасан зэрэг хууль журмыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн ба зарим зөрчлийг газар дээр арилгуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна