П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хаслаа

2019/02/21
Чөлөөт бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхоныг “Жакарта-2018” Азийн наадмын чөлөөт бөхийн 62 кг-ын жинд түрүүлсний дараа допингийн шинжилгээ авсан байдаг. Улмаар түүнээс допинг илэрсэн бөгөөд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос түүнд оногдуулах шийтгэлийг албан ёсоор зарлажээ. Ингэхдээ түүний барилдах эрхийг дөрвөн жилээр буюу 2022 оны есдүгээр сарын 16-ныг хүртэл хассан байна.

Үүнээс гадна Монголын чөлөөт бөхийн холбоог 20 мянган швейцар франкаар торгожээ. Гавьяат тамирчин П.Орхон болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр, мөн Монголын чөлөөт бөхийн холбооныхон “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эцсийн шийдвэр гартал ямар ч тайлбар хийх боломжгүй” хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл ДБНХ шийтгэлээ албан ёсоор зарлалаа.

П.Орхон гавьяатын хувьд дэлхийн аварга, Азийн наадамд түрүүлэхийн сацуу дэлхийн чансааг тэргүүлсэн бөгөөд 2020 оны олимпод өрсөлдөх Монголын багийн гол найдваруудын нэг байсан билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна