Вьетнам улсын 2019 оны үс засалтын трендээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарынх шиг засалт тодроод байгаа аж. Хачирхалтай нь уг тренд тус хоёр улсын удирдагчид Вьетнамын нийслэл Ханой хотноо энэ сарын 27-28 өдрүүдэд дээд хэмжээний уулзалт хийх болсонтой холбоотой гэнэ.
Ким Жон Ун саммитаас хоёр өдрийн өмнө Ханой хотноо ирэх бол Доналд Трамп уулзалт болох өдөр ирнэ гэдгийг Цагаан ордноос албан ёсоор мэдээлсэн . Вьетнамын эрх баригчид Ким-Трамп нарын уулзалтанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бол иргэд нь ч мөн өөрсдийн зүгээс анхаарч буйн нэг жишээ нь үсний засалт гэнэ.
Ханой хотын үсчин Туан Доналд Трамп болон Ким Жон Унтай ижилхэн үсээ засуулахыг хүссэн үйлчлүүлэгч нартаа ҮНЭГҮЙ үйлчилж байгаа аж. Тэрээр "Би одоогоор 10 гаруй хүний үсийг Трамп, Ким Жон Ун нартай ижилхэн хэлбэрээр зассан. Хоёр удирдагчийн үсний засалт их өвөрмөц. Тэдний үсний засалттай ижил тайралт, будалт хийх болсноор манайхыг хүмүүс илүү сонирхох болсон” гэж Huffington Post-ийн сэтгүүлчид ярьжээ.
Гэхдээ Вьетнамчуудын дунд Ким Жон Уны үсний засалт шиг засалт түгээмэл байдаг аж. Үсчин Туан махлаг эрчүүд Ким Жон Ун-ынхтай ижилхэн хэлбэрээр үсээ засуулахаараа түүнтэй төстэй харагддаг болдог шүү гэжээ.
Харин Доналд Трампын шиг засалт хийлгэхийг хүссэн хүмүүсийн үсний өнгийг заавал өөрчлөх шаардлагатай болдог байна. Учир нь вьетнамчууд ихэвчлэн хар, бор гэсэн бараан өнгийн үстэй байдаг. Тиймээс шар болгож будсаныхаа дараа хэлбэрийг нь засдаг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна