Америкийн кино академийн 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол Лос-Анжелесийн Долби театрт улаан хивсний ёслолоор эхэллээ.
Америкийн шүтээн шоуны шилдэг оролцогчдын нэг Адам Ламберт “Queen” хамтлагийн хамт "We Will Rock You", “We are the Champions” дууг дуулан арга хэмжээг нээлээ.
Оскарын энэ жилийн нэгэн сонирхолтой зүйл нь арга хэмжээ тэр чигтээ хөтлөгчгүй явагдах юм. Кевин Харт 2019 оны Оскарын наадмын хөтлөгчөөр сонгогдоод байсан хэдий ч өөрөө тус наадмыг хөтлөхөөс татгалзсан байна.
Нийт 24 номинацид нэр дэвшигчдээс ялагчдыг тодруулж, шагнал гардуулах юм. 91 дэх удаагийн Оскарын наадамд “Roma”, "The Favourite" кинонууд тус бүр 10 номинацид буюу хамгийн олон төрөлд нэр дэвшжээ. Black Panther 7 төрөлд нэр дэвшсэн төдийгүй "Шилдэг кино" номинацид нэр дэвшсэн Marvel-ийн супер баатруудын тухайн анхны бүтээл боллоо.
Сэтгэгдэл бичигдээгүй байна