Оскар 2019: Шилдэг богино хэмжээний анимэйшн бүтээлээр "Bao" тодорлоо

2019/02/25
Академийн 91 дэх удаагийн наадамд "Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино" төрөлд Хятад гаралтай Канад найруулагч Domee Shi-ийн бүтээл BAO шалгарлаа.

Тус хүүхэлдэйн кино нь Найман минутын хугацаанд үргэлжилдэг бөгөөд 2018 онд Дисней болон Пиксар компанийн хамтарсан уран бүтээл юм.Пиксар анимэйшн 32 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй найруулагч анимэйшн хүүхэлдэйн кино зохиож байгаагаараа онцлог бөгөөд тус компанийн бүтээсэн Piper богино хэмжээний кино 2016 онд академийн шагнал хүртжээ. Уг кинонд хүүгээ санагалзаж буй эх банш чимхсэн бөгөөд уг банш нь амь орж, эхийн сэтгэлийг дэвтээж байгаа тухай гардаг байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна