“Asiana Airlines” Сөүл-Улаанбаатарын чиглэлд ниснэ

2019/02/26
 "Asiana Airlines" компани Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэхээр шалгарсныг БНСУ-ын Газар,  дэд  бүтэц, тээврийн яамнаас  албан ёсоор зарлажээ. Үйлчлүүлэгчдийг хамгийн ихээр чирэгдүүлдэг Сөүл-Улаанбаатарын чиглэлд шинэ тээвэрлэгч компани орж ирснээр тийзний үнэ хямдрах боломж бүрдэж байгаа юм. Долоо хоногт зургаахан нислэг үйлддэг энэ чиглэлд Солонгос, Монголын талаас нэг нэг компани монополь эрх эдэлж байсан. Уг нь Сөүл-Улаанбаатарын чиглэлд долоо хоногт 18-22 нислэг үйлдэх хэрэгцээ шаардлага бий аж. Энэ чөлөөт өрсөлдөөн бий болсноор нислэгийн тийзний 20-40 хувиар хямдрах боломжтой гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

"Asiana Airlines" нь БНСУ-ын агаарын тээврийн хоёрдогч томоохон компани бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэх бүх бэлтгэл хангагдсан ажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна