Хэрлэн голын мөс цөмөрч 11 зорчигчтой бага оврын автобус осолджээ

2019/02/27

Хэрлэн голоор зорчиж явсан 11 зорчигтой бага оврын автобус мөс цөмөрсний улмаас осолджээ.  

Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан “Истана” загварын бага оврын автобус /11 зорчигчтой/ Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, 05 минут ажиллаж татан гаргажээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна. 

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна