Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг өргөжүүлнэ

2019/02/28
ЭМЯ, ДЭМБ-ын техникийн дэмжлэг, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан, Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 онд хэрэгжсэн “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн үйл ажиллагааны ололт, амжилт, 2019 онд төслийг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэхэд анхаарах туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байна.
 
Уг арга хэмжээнд СОУЭМС-ийн ерөнхийлөгч ноён Моожин Чоо, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны газрын ерөнхий захирал Хатагтай Чой Хюун Жу, СОУЭМС-ийн Гадаад хамтын ажиллагааны менежер, ДЭМБ-ын суурин төлөөлөгч ноён Сергей Диордица,  Австрали улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Дейв Восэн Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайд Синх (H.E Mr M.P. Singh), Бүгд найрамдах Чех Улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхэт элчин сайдын орлогч Олдрайч Зажицек(Oldrich Zajicek), Бүгд Найрамдах Казакстан Улсаас Mонгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх Айдар Абишев(Aidar Abishev) болон Япон хүүхдийг ивээх сан НҮБ-ын Хүүхдийн сан, Глобаль сан, Койка олон улсын байгууллагын төлөөлөл, эрүүл мэндийн байгууллагын  удирдлага эмч мэргэжилтэнүүд оролцож байна.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ 2019 онд СОУЭМС, СИС, ДЭМБ-ын санхүүжилтээр 11 аймгийн 16 сум, нийслэлийн 4 дүүргийн 4 хороонд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Цаашид төслийн тогтвортой байдлыг хангах, бүх анхан шатлалын эрүүл мэндийн байгууллагууддаа өргөжүүлэн хэрэгжүүлж тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, иргэд санхүүгийн дарамтгүйгээр, хэрэгцээт цогц тусламж, үйлчилгээг авах боломжийг бүрдүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын хангах нь бид бүхний хүчин чармайлтаас хамаарна гэлээ.

2017, 2018, 2019 онуудад төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Үргэлжлэх шатны буюу “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг 2017 онд Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл аймгуудын сонгосон нэг сум, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн сонгосон нэг өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж, нийт 23 нэр төрлийн 310 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, 45 эмч, мэргэжилтнийг сургаж бэлтгэж, нийт 35737 хүн амыг эрт илрүүлэгийн үзлэгт хамруулсан байна.
Төслийн хүрээнд төлөвлөсөн нэг бүрийн үнэ нь 41 сая гаруй төгрөгийн үнэтэй 2 ширхэг GeneXpert тоног төхөөрөмжийг Увс, Сүхбаатар аймгуудад хуваарилан ашиглаж байна.


2018 онд Баян-Өлгий, Завхан, Ховд аймаг тус бүрт нэг сум, Нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн тус бүр нэг хороог сонгон хэрэгжүүлж, төсөл хэрэгжүүлэх нэгжийн 33 эмч мэргэжилтэнг 2018 оны 06 дугаар сарын 12-18 өдрүүдэд 6 хоногийн эмнэлзүйн болон тоног төхөөрөмж ашиглах сургалтад хамруулан, халдварт болон хэлдварт бус өвчний эрт илрүүлэг, эх хүүхдийн тусламж, үйлчилгээнд зориулж мобайл ЭХО, мобайл ЭКГ, Omron даралтын аппарат, сахар, холестрин хэмжигчийг түргэвчилсэн тестийн хамт, БЗХӨ, Хепатит В,С-н түргэвчилсэн оношлуур, өндөр жин хэмжигч, зөөврийн компьютер, IPAD,SAMSUNG tablet,  зөөврийн хард диск зэрэг 31,652,500 ₮-ийн мобайл болон мэдээллийн технологийн багаж, тоног төхөөрөмж,6,300,000 ₮-ийн эмнэлзүйн гарын авлага, мэдээлэл, сурталчилгааны материал, төсөл хэрэгжүүлэх гарын авлага зэргийг гардуулан өгсөн юм  гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна