Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн ОУ-ын Коломбо хөтөлбөрийн сургалт зохион байгуулагдлаа

2019/02/28
2018 онд эхлүүлж байсан Коломбо хөтөлбөрийн 3 дахь удаагийн сургалтыг АНУ-ын Төрийн департмент, Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр 2019 оны 02 дугаар сарын 18-ний өдрөөс 26-ыг дуустал амжилттай зохион байгуулж дууслаа. “Коломбо хөтөлбөр” нь Дэлхийн 47 орныг эгнээндээ нэгтгэсэн Мансуурлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн Олон улсын хөтөлбөр юм.

Уг хөтөлбөр нь суурь түвшний 8 курс, ахисан түвшний 22 курстэй. Энэ оны 5-р сард үлдсэн 1 модул(UTC4) сургалтыг зохион байгуулснаарсуурь түвшний бүх сургалтыг Монгол улсад албан ёсоор нэвтрүүлж дуусна. Үүний дараа ахисан түвшний сургалтыг эхлүүлэх боломж бүрдэнэ.Коломбо хөтөлбөрийн сургалтанд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын 2 албан хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1 багш, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2 шинжээч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 12 эмч, мэргэжилтэн, Нийслэлийн наркологийн эмнэлэгийн 1 эмч, Нийслэлийн 28 дугаар сургуулийн нийгмийн ажилтан, 47 дугаар сургуулийн сургалтын менежер зэрэг олон мэргэжлийн төлөөлөл оролцож байна.

Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж буй 21 мэргэжилтэнцаашид Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт Олон улсны  хөтөлбөрөөр Үндэсний сургагч багш нарыг шат дараатай бэлдэх зорилт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна