"Жаст групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2019/03/06

Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болж шийдвэрээ гаргажээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.03.05-ний өдрийн Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

13:12 2019/03/05

“Жаст”-ын Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал өнөөдөр болно
АТГ-аас түүнийг “Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт холбогдуулан "Жаст групп" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Батхүү нарыг шалгаж буй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 13:30 цагт  Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал товлогджээ. Уг хурлаар гэм бурууг хэлэлцэх шүүх хурлын товыг гаргах юм.

Уг хэрэгт,

“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой албан тушаалтнуудаас үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат нар,
“Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой асуудалд “Алтжин” компанийн захирал Г.Алтан, Э.Сүрэн нарыг шалгаж байгаа.
АТГ-аас өнгөрөгч оны сүүлчээр хийсэн мэдээллийнхээ үеэр "Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийн шалгалтыг ойрын үед дуусгана" хэмээн мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: Ikon.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна