Хэрвээ та өглөө сериал болон хивэгний төрлийн бүтээгдэхүүн иддэг бол таньд хэлэх муу мэдээ байна. Ихэнхи сериалууд сахарын хэмжээ өндөртэй бөгөөд энэ нь өглөөг угтах тийм ч таатай арга биш. Харин үүний оронд ганц зүсэм пицца идэхийг хоол тэжээлийн мэргэжилтэн зөвлөжээ.
Нью Иорк хотод байрлах хоол тэжээлийн мэргэжилтэн Чэлси Амер хэлэхдээ “зүсэм пицца нь өөх тосыг өндрөөр агуулж, сахарын хэмжээ бага байдаг тул сахарын агууламж өндөртэй сериал идэхээс илүү ашиг тустай” гэжээ. Өлөн элгэн дээрээ сахарын агууламж өндөр бүтээгдэхүүн идэх нь тустай биш аж. Түүнчлэн нэг зүсэм пицца нь сериалыг бодвол илүү уураг агуулдаг тул дараагийн хоол хүртэл цатгалан байлгадаг хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна