“Камертон” хамтлагийнхан тоглолтынхоо орлогыг Л.Тайванбатад хандивлажээ

2019/03/11
"Камертон” хамтлагийнхан бүсгүйчүүддээ зориулсан “Хайр” тоглолтынхоо орлогыг дуучин, продюсер Л.Тайванбатын эмчилгээний зардалд хандивлажээ. Рок попын ертөнцөд өөрсдийн уран бүтээлээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны “boyband” хамтлагийн нэг бол “Камертон”.

Тэдний анхны продюсер Л.Тайванбат нь “Титэм” хамтлагийн гоцлол дуучин бөгөөд “Камертон”-ы дуучин Л.Ган-Эрдэнийн төрсөн ах гэдгээр нь хүмүүс андахгүй биз.“Камертон” хамтлагийнхан 2019 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн “Хайр” хэмээх вип тоглолтоороо анхны “18 нас” цомог болон өдийг хүртэл 24 жил хамтдаа байсан фенүүддээ зориулсан шилдэг 11 цомгийнхоо дуунуудаасаа дуулсан байна.

Эх сурвалж: arslan.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна