Галын хорын тухай таны зайлшгүй мэдэж байх ёстой зүйл

2019/03/18
Хуурай нунтаг гал унтраагуур гэж юу вэ?

Хуурай нунтаг гал унтраагуур нь нефтийн бүтээгдэхүүн, хялбар авалцан асах шингэн, хатуу бодис материал, 1000 Вольт хүртэл хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан галыг унтраахад зориулагдсан. Тус гал унтраагуур нь галыг агаараас тасалж, агааргүй орчин үүсгэж унтраадаг химийн бодис агуулсан байдаг.

Хуурай нунтаг гал унтраагуур нь A,B,C,E төрлийн галыг унтраахад хэрэглэгддэг.

A,B,C,E төрлийн гал гэдэг нь:

А - төрөл нь цаас, мод, даавуу, резин, хуванцар эдлэл зэрэг хатуу материалаас үүссэн гал
В – төрөл нь бензин, дизел түлш, тос, будаг, лак гэх мэт шатдаг шингэн бодисоос үүссэн гал
С – төрөл нь пропан, бутан зэрэг шатдаг хийнээс үүссэн гал
Е – төрөл нь цахилгаан хэрэгсэлээс үүссэн гал
Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур гэж юу вэ?

Нүүрс хүчлийн хийг галын хүчил төрөгчийн хэмжээг багасгахад хэрэглэдэг.  Нүүрс хүчлийн хийг агаар мандалаас ялган авч өндөр даралтанд хий хэлбэрээр гал унтраагуур дотор хадгалдаг. Нүүр хүчлийн хийн гал унтраагуур нь бүх төрлийн шатах бодис, 1000 хүртэлх вольтын хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмжид гарсан бага хэмжээний галыг унтраахад зориулагдсан.

Нүүрс хүчлийн хийн гал унтраагуур нь хуурай нунтаг гал унтраагуураас илүү давуу талтай. Учир нь ашигласны дараа үлдэц үлддэггүй. Тиймээс нүүрс хүчлийн хийн гал унтраагуурыг комьпютор, канон, факс, хөгжим, телевиз зэрэг хэрэгсэл байдаг өрөө, оффисын байр, авто гражид, цахилгааны шитний өрөөнд хэрэглэхэд тохиромжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна