Өнөөдөр дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 70.85 ам.доллар байна. АНУ-ын хориг хийгээд, томоохон орнуудын олборлолтоос шалтгаалаад ханш өнгөрсөн долоо хоногт 74 ам.доллар хүрсэн. Үүний нөлөөгөөр манай улсад ч шатахууны жижиглэнгийн үнэ нэмэгдсэн юм. Нэмж мэдээлэхэд, Ашигт малтмал газрын тосны газраас гаргасан дөрөвдүгээр сарын 30-ний мэдээгээр Монгол Улс Аи 80 шатахуун 109 хоног, Аи 92 шатахуун 49 хоног, дизель түлш 44 хоног, онгоцны түлш 27 хоног байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна