Хүн төрөлхтний хөгжлийн дараагийн үе болсон хиймэл оюун ухааны хөгжил жил, сар бус өдөр, цаг, минутаар хэмжигдэж буй өнөө үед бид хэрхэн бэлтгэгдэж байна вэ?
Ирээдүйд хүний хөдөлмөрийн дийлэнх хувиийг эзлэх, цаг хугацаа, хөрөнгө хүч, хөдөлмөр хэмнэх хиймэл оюун ухаан, түүнийг бүхий л салбарт хөгжүүлэх боломж Монгол Улсад хэдийнэ бүрджээ.
Учир нь их, дээд сургуулиуд сурагчдаа ирээдүйн эринд бэлтгэж эхэлсэн бол томоохон компаниуд ч энэ чиглэлд анхаарч дижиталчлагдаж эхэлжээ. Үүний нэг илрэл нь Голомт банк дижитал банкны үйлчилгээг иргэд харилцагчдадаа хүргэж эхэлсэн явдал юм.
Голомт банк нь Монгол Улсын дижитал шилжилтэд хувь нэмэр оруулахаар 3 жилийн өмнөөс “Дижитал мэргэжилтэн” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж Оюутан, Сурагч, Мэдээлэл зүйн багш нарт зориулсан сургалт, өдөрлөгүүдийг жил бүр зохион байгуулж байна.
Энэ жилийн тухайд МУИС болон ШУТИС-ийн 600 гаруй оюутнуудыг хамарсан “Дижитал мэргэжилтэн” өдөрлөгийг зохион байгуулж ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуультай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрөгч сарын 22-нд үзэглэжээ.
өн “Харуул занги U18 - 2019” цахим аюулгүй байдлын тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулахад 2016 оноос эхлэн ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байна.
Мэдээллийн технологийн ертөнцөд IТ-ийн мэдлэгтэй залуус л түүртэхгүй амьдарна. Иймээс хүүхэд, багачуудаа эртнээс энэ чиглэлд сургах, бэлтгэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Манай улсад IT чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд цөөнгүй байдаг бол тун удахгүй мэдээлэл технологийн гүнзгийрүүлсэн сургалттай анхны ахлах сургууль “NEST ACADEMY” нээлтээ хийх гэж байна. Nest ахлах сургууль нь сурагчдаа Монголын ТОП компаниудад цалинтай дадлага хийлгэх жишгийг нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийг Голомт банк дэмжиж, хамтран ажиллахаар болсон юм.
Үүнээс харахад хэдхэн жилийн дараа бидний ирээдүй болсон хүүхэд багачууд шинэ эриний манлайлагчидтай өрсөлдөх, тэдэнтэй хөл нийлүүлэн алхах боломж бий болжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна