Монгол банк мөнгөний бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр үлдээлээ

2019/06/21

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, шийдвэрээ танилцууллаа.  Хурлын шийдвэрээр бодлогын хүүг 11 хувьд хэвээр үлдээхээр болсон байна. Хэвээр үлдэх болсон шалтгаан нь инфляцтай холбоотой гэдгийг тайлбарлалаа. Тавдугаар сард Улаанбаатрын инфляц 8.8 хувьд хүрчээ. Инфляц өсөхөд мах, шатахуун, хатуу түлшний үнэ нөлөөлсөн хэвээр байгаа. Өөрөөр хэлбэл, махны үнэ гэхэд инфляцын 2.4 хувийг эзэлж байна.

Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа бодлогын хүүг өсгөж магадгүй гэж хэлж байсан. Гэвч тавдугаар сараас эхлэн инфляц хийгээд эдийн засгийн зарим үзүүлэлт таамгаас зөрснөөс үүдэн тэр мэдэгдэл өөрчлөгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна