Валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ

2019/07/09
Монгол Улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрлээ. Гадаад валютын нөөцийн дотоод гол эх үүсвэр нь алт байдаг. Тэгвэл Төв банк 2016 онд 18.6 тонн, 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авч, жил бүр 700-800 сая ам.доллар бүрдүүлсэн байдаг. Энэ оны зургаадугаар сарын байдлаар гэхэд 6.8 тонн алт худалдан авчээ.

Түүнчлэн томоохон экспортлогч компаниудтай хэлцэл хийх замаар гадаад валютыг худалдан авч, нөөц нэмэгдүүлдэг.  Тухайлбал, өнгөрсөн  онд “Оюу толгой”  ХХК-иас 282 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр”-ээс 225 сая ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 207 сая ам.доллар буюу нийт 714 сая ам.долларыг худалдсан авсан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна