Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн онгоцонд суух иргэдийн дунд бүртгэгдээгүй байсан


Өнөөдрийн Сөүл-Улаанбаатарын нийслэгээр 165 иргэн эх орондоо ирнэ. Уг тусгай үүргийн онгоцоор ирэх байсан иргэн нас барсан гэх мэдээллийн дагуу ГХЯ-ны консулын захирал Л.Мөнхтүшигээс тодруулга авлаа.

-БНСУ-д 26 настай хүн нас барсан гэдэг мэдээлэл гарлаа. Энэ талаар тодруулах гэсэн юм. Ямар хариулт өгөх бэ? 

-Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэх, шаардлагатай туслалцаа үзүүлэх ажлыг хийдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд хэлэхэд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас 1986 онд төрсөн Монгол улсын иргэн эрэгтэй нас барсан тухай гэдэг мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яаманд 2021 оны 1 дүгээр сарын 15-нд албан ёсоор мэдэгдсэн байна. Элчин сайдын яамны зүгээс уг иргэний ар гэртэй холбоотой ажиллаж байгаа гэдэг мэдээллийг ирүүллээ. Тухайн иргэнтэй цуг байсан ойрын хүмүүстэй нь Элчин сайдын яам холбогдон ажиллаж байна. 

-Тухайн нас барсан иргэн нь өнөөдөр 19 цагт Улаанбаатарт газардах тусгай үүргийн онгоцонд нэр нь багтсан байсан юм уу? 

-БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19 цагт ирэх хуваарьтай ийн орчим Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгт нэр нь багтаж тус онгоцоор ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан ташаа мэдээлэл болохыг албан ёсоор хэльемэдэгдэж байна. Дахин хэлэхэд 2020 оны 11 дүгээр сарын 12 өдрийн тусгай үүргийн цуцлагдсан нислэгийн жагсаалтанд тухайн иргэн байгаагүй. Мөн өнөөдрийн тусгай үүргийн нислэгт ч багтаагүй болно. 

-Тухайн иргэн нь БНСУ-аас Монголруу буцах хүсэлтээ гаргасан байсан уу? Гаргаад жил болж байгаа иргэн мөн үү? 

-БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд хандан өргөдлөө гаргаад байгаа болно. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан байсан.Эдгээр иргэдийн дунд тухайн иргэн нь нэрээ бүртгүүлсэн. Яг хэзээ бүртгүүлсэн гэдэг нарийн мэдээлэл алга байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.83
    2021/01/16

    ХҮН нас барлаа. Өнөөдрийн онгоцонд суухгүй байсан гэж юу хэлэх гээд байгаа юм вэ? ДУУГҮЙ Л байвал зүгээрсэн.

    Хариулах